|
Main » Зүүдний тэмдэглэлүүд
Зүүдээ санахад ойрд хэцүү болж байна, саная гэж хичээхгүй болохоор тэр байх. Эсвэл пивоноос байх.
Тэр болгон уулзаад баймааргүй байдаг хүмүүс орж ирсэн, ямар нэг хаалганы хажууд олуулаа хамт байсан. Өөр юу ч орж ирдэггүй ээ.
|
Би сургууль дээр байна. Ямар нэг шалтгаанаар би зугтаж байна. Миний араас бараг дор хаяж 10 хүн хөөж байна. Шатаар доошоо уруудааад өөр шатаар дээшээ өгссөн. Би шатаар маш хурдан явж байсан, алгасаж үсрээд. Хажуугаар зарим хөөж байсан хүмүүс нь намайг хараагүй учир танихгүй байсан. Би сургуулиас гараад нилээн гүйсэн. Тэгээд 1 мухар газар очоод нуугдсан. 2 хүн ирж байсан. Гэхдээ намайг анзаараагүй эсвэл өөр хүмүүс байсан байх. Би тэгээд хуучин очиж байсан 1 лангуун дээр ирсэн. Би нэг юм буцааж өгөх хэрэгтэй байсан байх. . .
---------------------
Том танхим байсан, тал талд хүмүүс сууцгаагаад ямар нэг зүйлд оюутнуудыг шалгаж байсан, ярилцлага хийгээд, би захад байсан нэг эмэгтэйд ярилцлага өгсөн. Зүгээр л өдөр тутмын яриа шиг чөлөөтэй ярьсан. Эхний шат нь ингээд дууссан. Дараагийн шат нь юу байсныг би ойлгоогүй, ямар ч байсан тэнцсэн байх.
---------------------
|
Надад ака47 байсан. Хэн нэгэн надад тушаал өгсөн. Би нилээн хэдэн гаруудыг цааш нь харуулсан. Буудаад л байсан, 1 хаалгаар тэр хүмүүсийг оруулах ёсгүй байсан, өөр юм санадаггүй ээ хаха
|
Би бол робот зохион бүтээдэг, миний дайсан бас робот зохиодог. Би дайсныхаа хэсэгт нууцаар нэвтрэн орсон, миний робот алга болж чаддаг, явсаар байгаад гол роботтой нь санамсаргүй таарсан, гэхдээ робот дотор нь зохион бүтээгч нь байсан, бид 2 тулалдсан, гэхдээ би зөвхөн хортой химийн бодис шүршиж байсан, б иеээр нь тарсан тул би дийлсэн байлаа. Гэсэн ч миний роботыг устгасан. Биед нь яаж нөлөө үзүүлэхийг би тэрүүхэн хооронд зохиосон. Арьс нь гуужиж. Роботуудын хувьд яг л трансформер дээр гардаг шиг л байсан.
|
Хичээл дээр сууж байтал яагаад ч юм далайн эрэг шууд орсон, надтай хамт нэг танихгүй охин, гэнэт эргийн нөгөө талд эрэг нурж унаад 2 хүн живж байлаа. Хүмүүс айгаад уснаас гарцгааж эхэлсэн. Би эргээс нилээд холдсон, гэхдээ хананд тулсан.
| |
|
|
Calendar |
« November 2024 » | Su | Mo | Tu | We | Th | Fr | Sa | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|