|
Main » 2012 » March » 1 » Зүүдний тэмдэглэл 5
12:25 PM Зүүдний тэмдэглэл 5 |
Би сургууль дээр байна. Ямар нэг шалтгаанаар би зугтаж байна. Миний араас бараг дор хаяж 10 хүн хөөж байна. Шатаар доошоо уруудааад өөр шатаар дээшээ өгссөн. Би шатаар маш хурдан явж байсан, алгасаж үсрээд. Хажуугаар зарим хөөж байсан хүмүүс нь намайг хараагүй учир танихгүй байсан. Би сургуулиас гараад нилээн гүйсэн. Тэгээд 1 мухар газар очоод нуугдсан. 2 хүн ирж байсан. Гэхдээ намайг анзаараагүй эсвэл өөр хүмүүс байсан байх. Би тэгээд хуучин очиж байсан 1 лангуун дээр ирсэн. Би нэг юм буцааж өгөх хэрэгтэй байсан байх. . .
---------------------
Том танхим байсан, тал талд хүмүүс сууцгаагаад ямар нэг зүйлд оюутнуудыг шалгаж байсан, ярилцлага хийгээд, би захад байсан нэг эмэгтэйд ярилцлага өгсөн. Зүгээр л өдөр тутмын яриа шиг чөлөөтэй ярьсан. Эхний шат нь ингээд дууссан. Дараагийн шат нь юу байсныг би ойлгоогүй, ямар ч байсан тэнцсэн байх.
---------------------
Цоомоотой би уулзсан эхлээд, дараа нь нямка, гээд бусад найзууд. Гүүрэн дээр байсан хажуугаар нь хүн явах бараг зайгүй. Гүүрний хажууд бид нар сууж байсан. Тэгээд би "Бид нар яг юу хүлээж байгаа билээ" гэж асуусан. Хэн юу гэж хариулсныг санахгүй байна. Гэтэл дээрээс нисдэг тэрэг ирсэн. Огцом огцом доошилсон ч зөөлхөн газардсан. Дотроос нь нэг эмэгтэй, бас есүхэй гарч ирсэн. Есүхэй жолоодож байсан. Нөгөө эмэгтэй бид нарын дундаас найз бандиа хайгаад уурлаж байх шиг байсан. Есүхэй харин баяртай байсан.
|
Category: Зүүдний тэмдэглэлүүд |
Views: 3315 |
Added by: Dada
| Rating: 0.0/0 |
|
|
Calendar |
« March 2012 » | Su | Mo | Tu | We | Th | Fr | Sa | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|